2012-05-02
Амаа сайн арчих хэрэггүй
Амаа сайн арчаарай тэгэхгүй бол яах билээ. Гэхдээ үүнийг нэг уншаарай

Хомхой долоох гэдэг нь герпес гэж вирусээр үүсгэгддэг нэг төрлийн өвчин юм. Хүний бие эрүүл, дархлааны систем хэвийн бол хомхой долоодоггүй. Герпес вирус нь уруул, амны хавиар л гардаг.

Хоол идсэний дараа амаа арчихгүй гадаа гарснаас хомхой долоодог гэдэг нь үндсэндээ ташаа ойлголт юм. Гэхдээ хоол идсэний дараа амаа сайн арчиж цэвэрлэх нь энэ төрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг яах аргагүй мөн.

Уруул хомхой долоосон үед шүдний оо түрхэх, мөн эмийн сангаас тохирох тосон түрхлэг зэргийг авч түрхэж болно. Харин янз бүрээр оролдох, хумсаараа маажих, шалбалах, хатиг мэт шахах зэргээр гар хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Ингэж эмнэлгийн бус нөхцөлд оролдох нь хүндрүүлэх магадлалтай
.

Бичсэн: bold123 | цаг: 12:08 | Юу ч байж магад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


yasan biye muu hun be bur bolohgui bol haluun modoor daraad l margaash ogloo n zugeer boldog hun ch baidag shu gehdee haluun hutgandaa amaa tulev dee
Бичсэн: sanjaa (зочин) цаг: 21:24, 2012-06-02 | Холбоос | |


negent garsn homhoi 7 honoj baij l edgene dee
Бичсэн: aagii (зочин) цаг: 21:22, 2012-06-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax