2012-06-06
өгүүлбэртэй бодлого

1.    Дэлгүүрт хүүхдийн хувцасгадуур хувцаснаас 2 дахин их тоотой байв. Хүүхдийн хувцаснаас 750ш, гадуур хувцаснаас 350ш-ийг тус тус худалдахад хүүхдийн хувцас болон гадуур хувцас ижил тоотой үлдэв. Дэлгүүрт анх хүүхдийн хувцас хэд байсан бэ?

2.    Сургалтын тоног төхөөрөмжийн дэлгүүр сурагчын 36 ширээг 90 сандлын үнээр зарав. Нэг ширээний үнэ нэг сандлын үнээс 3000 төгрөгөөр илүү байв. Ширээ сандал тус бүрийн үнийг ол.

3.    Сургууль математик ба монгол хэлний нийт 36 сурах бичгийг худалдан авч 100000 төгрөг төлжээ. Хэрэв математикийн нэг сурах бичиг 2600 төгрөг,  монгол хэлний нэг сурах бичиг 3000 төгрөгийн үнэтэй бол сурах бичиг тус бүрээс хэдийг худалдаж авсан бэ?

4.    (Эртний бодлого) Хэсэг зөгий нэг цэцгэн дээр 1/5 нь сууж, нөгөө цэцгэн дээр 1/3 нь суув. Энэ хоёр цэцгэн дээр суусан зөгийний тооны тооны ялгаварыг олж 3 дахин нэмсэнтэй тэнцүү тооны зөгий гуравдахь цэцгэн дээр сууж нэг зөгий суух газраа олж ядан нисч байв. Анх хэдэн зөгий ирсэн бэ?

5.    (Эртний бодлого) Нэг галуу нисч явтал хэсэг галуу тааралджээ. “Зуун галууны амрыг эрье” гэтэл тэр түүчээ галуу “Бид ч зуу биш л дээ. Бид хэд дээр биднийг ба бидний хагасыг болон мөн бидний талын талтай тэнцүү тооны галууг бас дээр нь чамайг нэмбэл зуу болно доо” гэжээ. Хэдэн галуу нисч явсан бэ?

6.    Сурагч нэг тоо санажээ. Санасан тоог 3-аар үржүүлж, 8-ыг нэмээд нийлбэрийг 2-т хуваахад 10 гарчээ. Сурагч ямар тоо санасан бэ?

7.    Хоорондоо 325 км зайтай хоёр хотоос хоёр автомашин нэгэн зэрэг угталцан гарав. Нэг нь 30 км/ц, нөгөө нь 35 км/ц хурдтай явсан бол тэд хэдэн цагийн дараа уулзах вэ?

8.    Хоорондоо 168 км зайтай хоёр буудлаас хоёр дугуйчин угталцан уулзахаар нэгэн зэрэг гарчээ. Тэдгээрийн нэг нь 12 км/ц нөгөө нь 16км/ц хурдтай явсан бол тэд хэдэн цагийн дараа уулзах вэ?

9.    Хоорондоо 750 км зайтай хоёр өртөөнөөс нэг нь 60 км/ц,  нөгөө нь түүнээс 12 км/цилү хурдтай 2 галт тэрэг нэгэн зэрэг угталцан гарчээ. 5 цагийн тэдгээрийн хоорондох зай ямар байх вэ?

10. Хоорондоо 147 км зайтай хоёр хотоос угталцан уулзахаар нэгэн зэрэг нэг нь 12 км/ц, нөгөө нь түүнээс 3 км/ц бага хурдтай хоёр морьтой хүн гарчээ. Тэд хэдэн цагийн дараа уулзах вэ?

11. Хоорондоо 492 км зайтай хоёр хотоос хоёр автомашин нэгэн зэрэг угталцан гарав. Тэд 6 цагийн дараа уулзсан ба нэг нь 40 км/ц хурдтай явдаг бол нөгөө машины хурдыг ол.

12. Хоорондоо 300 км зайтай хоёр хотоос хоёр ачааны машин нэгэн зэрэг угталцан гарав. I ачааны машин 33 км/ц хурдтай II ачааны машин I ачааны машины хурдны  тэнцүү хурдтай явсан бол тэд хэдэн цагийн дараа уулзах вэ?

13. Нэг нь 42 км/ц хурдтай нөгөө нь түүний  тэнцүү хурд бүхий хоёр мотоциклтой хүн угталцан уулзахаар гарчээ. Анх тэдгээрийн хоорондох зай 576 км байсан бол тэд хэдэн цагийн дараа уулзах вэ?

14. А хотоос В хот тийш 46 км/ц хурдтай мотоциклтой гарч хагас цаг явсаны дараа өмнөөс нь 30 км/ц хурдтай мотоциклтой хүн гарчээ. А,В хотын хоорондох зай 327 км бол II хүн гарсанаас хойш хэдэн цагийн дараа тэд уулзах вэ?

15. Хоёр жуулчин нэгэн зэрэг угталцан гарсан бөгөөд нэг нь 1,6 цагт 6,72 км, нөгөө нь 0,5 цагт 2,6 км явав. Хэрэв тэдний хоорондох зай  115,62 км байсан бол тэд хэдэн цагийн дараа уулзах вэ?

16. А ба В өртөөнөөс гарсан хоёр галт тэрэг 0,65 цагийн дараа уулзжээ. Тэдний нэг нь цагт 42,3 км, нөгөө нь цагт 70,5 км явдаг бол хоёр өртөөний хоорондох зайг ол.

17. Хоёр хотын хоорондох зай 44 км. Өглөө 6 цагт босоод I хотоос дугуйтай хүн гарав. 7 цагт түүнийг угтан II хотоос морьтой хүн гарав. Тэд 9 цагт уулзсан ба дугуйтай хүн морьтой хүнээс 2,5 км/ц-аар бага хурдтай явсан бол тус бүрийн хурдыг ол.

18. Хоёр хотын хоорондох зайны  нь 50 км-тэй тэнцүү. Өглөө 6 цагт В хотоос А хот орохоор дугуйтай хүн гарав. 8 цагт А хотоос В хот орохоор өөр дугуйтай хүн гараад I-ээс 0,75 км-ээр илүү хурдтай явж тэд 12 цагт уулзсан бол тус бүрийн хурдыг ол.

19. Хоорондоо 560 км зайтай хоёр хотоос хоёр машин угталцан гарч 4 цагийн дараа уулзав. Хэрэв 1р-ийн хурдыг 15%-аар багасгаж, 2р-ийн хурдыг 20%-аар ихэсгэвэл мөн 4 цаг яваад уулзана. Тус бүрийн хурдыг ол.

20. Хоорондоо 300 км зайтай хоёр хотоос 35 км/ц ба 40 км/ц хурдтай хоёр машин угталцан гарчээ. Тэд хэдэн цагийн дараа уулзах вэ?

21. Хоорондоо 224 км зайтай хоёр газраас хоёр дугуйчин угталцан гарч нэг нь 15км/ц хурдтай явжээ. Тэд гарсанас хойш 8 цаг болоод уулзсан бол нөгөө дугуйчин ямар хурдтай явсан бэ?

22. А хотоос В хот руу ачааны машин, В хотоос А хот руу автобус нэгэн зэрэг угталцан гарчээ. Тэд А хотоос 160 км зайтай уулзав. Хоёр хотын хоорондох зайг ачааны машин 8 цаг, автобус 5 цаг явдаг бол хоёр хотын хоорондох зайг ол.

23. Хоёр буудлын хооронд суудлын машин 10 цаг, ачааны машин 15 цаг явдаг. Энэ хоёр угталцан гарсан бол хэдэн цагийн дараа уулзах вэ?

24. Хоорондоо 180 км зайтай хоёр хотоос хоёр мотоциклтой хүн угталцан гарчээ. Хэрэв бүх замыг нэг нь 3,6 цагт, нөгөө нь 4,5 цагт явдаг бол тэд хэдэн цагийн дараа уулзах вэ?

25. А хотоос В хот хүрэхээр 13 км/ц хурдтай морьтой хүн гарчээ. 3 цаг өнгөрсөний дараа В хотоос түүнээс 2 дахин илүү хурдтай хүн гарч тэд уулзахад морьтой хүн мотоциклтой хүнээс 52 км бага зам явсан байжээ. Хоёр хотын хоорондох зайг ол.

26. А ба В хотын хоорондох зайн хагас нь 120 км. А хотоос 5 цагт дугуйтай хүн, В хотоос 7 цагт мөн дугуйтай хүн угталцан гарчээ. Тэд 12 цагт уулзсан бөгөөд II дугуйчны хурд I дугуйчны хурдаас 3 км илүү бол тэдний хурдыг ол.

27. Хотоос 70 км/ц хурдтай машин гарч 2 цаг явсаны дараа угталцан тосгоноос 62 км/ц хурдтай өөр машин гарч 3 цаг яваад уулзжээ. Хотоос тосгон хүртэлх зайг ол.

28. Нэг нь 75 км/ц, нөгөө нь түүний  -тай тэнцүү хурд бүхий хоёр мотоциклтой хүн угалцан нэгэн зэрэг гарчээ. Анх тэдгээрийн хоорондох зай 700 км байсан бол хэдэн цагийн дараа уулзах вэ?

29. Тойрон аялагчид 420 км явжээ. Тэд замын зарим хэсгийг 63 км/ц хурдтай машинаар, үлдсэн хэсгийг 21 км/ц хурдтай мориор явжээ. Аялагчид 5 цаг машинаар явсан бол мориор хэдэн цаг явсан бэ? Бүгд хэдэн цаг явсан бэ?

30. Нгэ цагт 52 км явдаг автобус станцаас 7 цагт гарсан бөгөөд бас 55 км/ц хурдтай II автобус мөн станцаас 8 цагт гарчээ. 10 цагт тэдгээрийн хоорондох зай хэд болох вэ?

31. Нэгэн зөрлөгөөс 45 км/ц хурдтай явдаг галт тэрэг гарав 3 цагийн дараа 54 км/ц  хурдтай II галт тэрэг түүний хойноос гарсан бол зөрлөгөөс хэдэн км зайд гүйцэх вэ?

32. Жуулчин нэг хотоос нөгөө хот орохоор явахдаа эхний өдөрт замын  -ийг хоёрдугаар өдөрт  –ийг ба гуравдугаар өдөрт бүх замын -ийг явсаны дараатүүнд 173 км явах газар үлдэв. Эдгээр хотуудын хоорондох зайг ол.

33. Тэмүүлэн хоёр хотын хоорондох зайг 2 өдөрт явав. Эхний өдөр замын хагасыг мөн 12 км явжээ. Хоёрдугаар өдөр явах зай нь эхний өдөр явсанаас 3 дахин бага үлдсэн бол хотуудын хоорондох зайг ол.

34. Машинтай хүн өглөө 8 цагт хотоос вокзал явлаа. Хэрэв тэр 40 км/ц хурдтай явбал вагон ирсэнээс 30 минутын дараа ирнэ. 50 км/ц хурдтай явбал 2 цагийн өмнө очно. Хотоос вокзал хүртэлх зайг ол. Вагон хэдэн цагт ирэх вэ?

35. А хотоос өглөө 8 цагт автобус, харин 9 цагт хөнгөн тэрэг гарав. Автобус зогсолтгүй явбал В хотод өдрийн 2 цагт, хөнгөн тэрэг 1 цаг 30 минутад очно. А хотоос ямар зайд хөнгөн тэрэг автобусыг гүйцэх вэ? Хөнгөн тэрэгний хурд автобусны хурдаас 20 км/ц-аар илүү болно.

36. Дугуйтай хүний хурд явган хүнийхээс 4 дахин их. Дугуйтай хүн явган хүн хоёр хотоос суурин руу нэгэн зэрэг гарсан ба 0,5 цагийн дараа суурингаас дугуйтай хүн 10 км зайтай байсан бол явган хүний хурдыг ол.

37. Нэг хотоос хоёр галт тэрэг гарч хойно хойноосоо явав. Хэрэв I галт тэрэг 36 км/ц, II галт тэрэг 48 км/ц хурдтай явсан бөгөөд I нь II-аасаа 2 цагийн өмнө гарсан бол хэдэн цаг болоод гүйцэх вэ?

38. Үнэг өөрөөсөө 120 м зайд байсан туулайны хйоноос хөөжээ. Хэрэв туулай минутад 320 м, үнэг 350 м давхидаг бол үнэг туулайг хичнээн м давхиж байж гүйцэх вэ?

39. Хилчин өөрөөс нь 1080 м зайд байгаа хил зөрчигчийг илрүүлэн хөөжээ. Хил зөрчигч 80м/мин, хилчин 170 м/мин хурдтай бол хэдэн минут болоод хилчин хил зөрчигчийг гүйцэх вэ?

40. Нохой өөрөөсөө 150 зайд байгаа муурыг хараад хөөв. Муур 2 минутад 500 м, нохой 5 минутад 1300 м зайг туулдаг бол ямар хугацааны дараа нохой муурыг гүйцэх вэ?

41. Нохой өөрөөсөө 60 зайд байгаа тарвагыг хараад хөөв. Нэг секундэд тарвага 8 м, нохой 10 м гүйдэг бол хэдэн секундын дараа нохой тарвагыг гүйцэх вэ?

42. 300 м урттай тойрог замаар хоёр хүүхэд тэшүүрээр гулгав. Нэг нь  минутад 120 м нөгөө нь 100 м газар гулгана. Тэд гараанаас нэгэн зэрэг нэг чигт гарсан бол ямар зайд дахин зэрэгцэх вэ?

43. 420 м урттай тойрог замаар хоёр тамирчин гүйв. Тэд өөд өөдөөсөө гйүвэл 3 минут тутамд, нэг чиглэлд 10 минут тутамд уулзав. Тэд нэг минутад хэдэн км гүйдэг вэ?

44. Дорж нохойтойгоо анд явж байтал гэнэт 600 м-ийн зайнаас үнэг бомсоод зугтав. Доржийн нохой 800м/мин, үнэг 700м/мин давхидаг бол хэдэн минутын дараа үнэг нохойг гүйцэх вэ?

45. Хоорондоо 45 зайтай байхад нохой муурыг барихаар хөөв. Хэрэв минутад нохой 200 м, муур 185 м давхидаг бол нохой муурыг хэдэн минутын дараа гүйцэх вэ?

46. Нохой 30 м зайд байгаа муурыг хөөв. Нохойн харайлт 2м, муурынх 1м.Нохойн 2 харайх хугацаанд муур 3 харайна. Муурыг хэдэн метрийн дараа нохой муурыг гүйцэх вэ?

47. Нохой өөрийнхөө 40 харайх зайд байгаа туулайг хараад хөөв. Нохой 7 харайхад туулай 9 харайх бөгөөд нохойны 1 харайлтын зай нь туулайны 3 харайлтын зайтай тэнцүү бол нохой хэд харайгаад туулайг гүйцэх вэ?

48. Үнэг өөрийнхөө 60 харайх зайд байгаа нохойг хараад зугтав. Үнэгийг 9 харайхад нохой 6 харайх богөөд үнэгний 7 харайлтын зай нохойны 3 харайлтын зайтай тэнцүү бол нохой хэд харайж үнэгийг гүйцэх вэ?

49. Нохой өөрийнхөө 130 харайх зайд байгаа туулайг хараад хөөв. Туулай 7 харайхад нохой 3 харайх бөгөөд туулайны 5 харайлтын зай нохойны 5 харайлтын зайтай тэнцүү бол нохой хэд харайж туулайг гүйцэх вэ?

50. Хөнгөн онгоц голын урсгалын дагуу 15,2 км/ц, урсгал сөрж 10,2 км/ц хурдтай явдаг бол хөнгөн онгоцны хувийн болон голын урсгалын хурдыг ол.

51. Илчит хөлөг онгоц голын урсгалын дагуу 22,4км/ц, урсгалд сөрж 20,6 км/ц хурдтай явдаг бол голын урсгалын хурдыг ол.

52. Онгоц урсгал уруудаж 16,8 км/ц, урсгал сөрж 14,2 км/ц хурдтай явна. Тогтмол усанд 7 км/ц хурдтай явдаг бол хэдэн км зам туулсан бэ?

53. Усан онгоцны хоёр буудлын хоорондох зай 93,6 км. Энэ хоёрын хооронд усан онгоц урсгал дагуу 4 цаг явав. Хэрэв урсгалын хурд 7,8 км/ц бол урсгал сөрж явахдаа хэдэн цаг явсан бэ?

54. Усан онгоцны хоёр буудлын хоорондох зай 360  км. Энэ зайг усан онгоц ирээд буцахдаа нийт 35 цаг зарцуулав. Урсгал дагуу явахдаа урсгал сөрсөнөөс 5 цагаар бага хугацаа зарцуулав. Энэ зайг 12 км/ц хурдтай чиргүүлт онгоц хэдэн цаг явж туулах вэ?

55.  

Бичсэн: bold123 | цаг: 12:33 | Бие даалтын даалгавар
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


40 бодлогын хариу
Бичсэн: Зочин цаг: 21:28, 2024-08-25 | Холбоос | |


47-р бодлогын хариу байна уу
Бичсэн: Зочин цаг: 16:49, 2017-08-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax