2012-06-07
Геометрийн бодлогууд

1.     Пирамидын суурь нь3см ба 7см талтай, нэг диагональ нь 6см урттай параллелограмм болно. Пирамидын өндөр нь суурийн диагоналиудын огтлолцолын цэгийг дайрах ба 4см бол Пирамидын хажуу ирмэгийг ол

2.     Пирамидын суурь нь5см ба 4см талтай, нэг диагональ нь 3см урттай параллелограмм болно. Пирамидын өндөр нь суурийн диагоналиудын огтлолцолын цэгийг дайрах ба 2см бол Пирамидын хажуу ирмэгийг ол

3.     Цилиндрийн өндөр нь 6см, суурийн радиус 5см бол цилиндрийн тэнхлэгтэй параллель бөгөөд түүнээс 4см зайд орших хавтгайгаар цилиндрийг огтлоход үүсэх огтлолын талбайг ол

4.     Цилиндрийн өндөр нь 24см, суурийн радиус 13см бол цилиндрийн тэнхлэгтэй параллель бөгөөд түүнээс 3см зайд орших хавтгайгаар цилиндрийг огтлоход үүсэх огтлолын талбайг ол

5.     Конусын өндөр 6см бөгөөд хажуу гадаргуу 24π см2 болно. Конусын эзэлхүүнийг ол

6.     Конусын өндөр нь 15м ба эзэлхүүн нь 320π м3 болно. Конусын бүтэн гадаргуугийн талбайг ол

7.     Ирмэг бүр нь 2см байх зөв зургаан өнцөгт призмд багтсан цилиндрийн эзэлхүүнийг ол

8.     Ирмэг бүр нь 3см байх зөв 6 өнцөгт призмийг багтаасан цилиндрийн эзэлхүүнийг ол

9.     Шулуун гурвалжин призмийн суурийн талууд нь 25дм, 29дмба 36дм бөгөөд бүтэн гадаргуу нь 1260 дм2 болно. Хажуу гадаргуугийн талбайг ол

10.  Шулуун гурвалжин призмийн суурь нь 40, 31, 37  см талуудтай гурвалжин бөгөөд өндөр нь 50см бол бүтэн гадаргуугийн талбайг ол

Бичсэн: bold123 | цаг: 11:37 | Бие даалтын даалгавар
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax