1. Цүнхэнд 4 хөх, 4 улаан, 3 шар харандаа байв. Цүнхнээс таамгаар 2 харандаа авахад ижил өнгийн харандаа таарах магадлалыг ол
2. Уутанд 2 хар, 3 цагаан, 4 ногоон алчуур байв. Уутнаас санамсаргүй 2 алчуур авахад тэдгээр ь ижил байх магадлалыг ол
3. Хэлбэр хэмжээгээрээ ижил 14 улаан, 14 цэнхэр бөмбөгийг тэнцүү тоотой 2 хэсэгт санамсаргүйгээр хуваахад аль нэг хэсэгт нь 12 улаан, 2 цэнхэр бөмбөг байх магадлалыг ол
4. Хэлбэр хэмжээгээрээ ижил 13 улаан, 13 цэнхэр бөмбөгийг тэнцүү тоотой 2 хэсэгт санамсаргүйгээр хуваахад аль нэг хэсэгт нь 8 улаан, 5 цэнхэр бөмбөг байх магадлалыг ол
5. 1-ээс 1000 хүртэл тоонуудаас таамгаар нэг тоо авахад тэр нь 7-д хуваагддаг, тэгш тоо байх магадлалыг ол
6. Самбарт 3 оронтой тоог бичив. Энэ тооны эхний бөгөөд сүүлийн цифр ижил байх магадлалыг ол
7. Хайрцагт 8 цагаан, 10 хөх бөмбөлөг байжээ. Таамгаар 2 бөмбөг авахад 2-уулаа хөх байх магадлалыг ол
8. Нэг уутанд 12 хар, 6 шар бөмбөг байжээ. Таамгаар 2 бөмбөлөг гаргаж авахад хоёр өөр өнгөтэй байх магадлалыг ол
9. 52 модтой хөзрөөс 4 хөзөр таамгаар авахад авсан бүх хөзөр бундан байх магадлалыг ол
10. 52 модтой хөзрөөс таамгаар 4 мод сугалахад авсан бүх хөзөр хар байх магадлалыг ол